2011-11-25
Энгийн бус
Хvмvvс амьдралдаа ахиухан мөнгө олж, тансаг сайхан амьдрахын тулд энгийнээс эхлээд заримдаа "тэнэг" ч гэмээр гайхалтай сонин аргуудыг сэдэж олдог. Одоо та бvхэндээ дээр тодруулсан тэнэг ч юм шиг санаанууд эзэндээ олон сая долларыг авч ирсэн зарим жишээнээс сонирхуулъя. Та бид болон бvх л хvмvvс яаж мөнгө олох вэ? ямар бизнес эрхлэх vv? гээд л толгойгоо гашилгаж суугаа, гэтэл юмыг томоор харах биш магадгvй таны хажууд байгаа эсвэл vл ойшоосон тэр зvйл чинь ямар гайхалтай бизнес болдогийг энд харуулсан байгаа.

Гэрийн чулуун амьтан (Pet Rock)
Энэ бол хvмvvс олсон мөнгөө юунд ч хамаагvй зардагийн гарцаагvй баталгаа юм. Pet Rock бол хvмvvст гэрийн амьтаныг төлөөлvvлэн дэлгvvрт зардаг зурмал нvдтэй жирийн л чулуу. Энэ амьтаныг хооллох, цэвэрлэх шаардлагагvй. Зvгээр л бул хар чулуу шvv дээ. Ийм амьтдад зориулж янз бvрийн хэрэглэл, тvvгээр ч vл барам зөөвөрлөж явахад нь хvртэл зориулж цоорхой хайрцаг, бас тэгээд хэрхэн яаж сургах тухай ном хvртэл байна гээч. Одоо оригиналь Pet Rock-ийг зөвхөн Ebay -ээс л олж болох бөгөөд өнгөрсөн зууны энэ чулуун бизнесийг анх санаачилсан Гари Дахлу-д энэ чулуун амьтан мянгаар тогтохгvй долларын ашиг өгсөн гэдэг. Нэг чулуун амьтаны vнэ ердөө л 3.95 доллар.



Мэдээлэл бол бизнес.
Жишээлбэл, Та аялалаар явж байхад чинь гэнэт бие засмаар байвал ямар арга сэдэх вэ? Ялангуяа таньж мэдэхгvй хотод бол? Бут юм уу, эсвэл хашааны цаагуур ороод бие засчихна гэж бодож байна уу. Гэхдээ энэ нь нэгдvгээрт, том хотод тийм ч амар биш, хоёрдугаарт, нийтийн газар дэг журам зөрчлөө энэ тэр гээд их хэмжээний торгууль төлөх хэрэг ч гарч болно.
Тэгвэл Англид энэ асуудлыг шийддэг тусгай алба ажилладаг байна. Бие засах хэрэгцээ гарлаа гэхэд энэ албын утсанд хэдэн мэдээлэл бичээд явуулахад танд хамгийн ойр байгаа нийтийн бие засах газрын хаягийг өгнө. Ийм мэдээллийн vйлчилгээг авахад 1 фунтийг дөрөв хуваасантай тэнцэх vнэ төлөх шаардлагатай.




Бичсэн: А.Янжмаа | цаг: 14:36 | Шинэ мэдээ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 268 удаа уншигдсан.



:-)
 
xaax