ЛЕКЦ №12 МЕНЕЖМЕНТИЙН ИННОВАЦИ БА БАЙГУУЛЛАГЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР
1. Менежментийн инновацийн хэлбэрүүд
2. Байгууллагын өрсөлдөх чадвар
3. Соёлын инноваци ба байгууллагын өрсөлдөх чадвар
1. Менежментийн инновацийн хэлбэрүүд
Менежментийн инноваци нь шинэтгэх гол обьект ба агуулгаа дагаад дараахь байдлаар ангиллагддаг.
1. Бүтцийн инноваци
2. Ажил үүргийн инноваци
3. Соёлын инноваци
Бүтцийн инноваци: Байгууллагын нүсэр том бүтэц зохион байгуулалтыг өөрчилж өрсөлдөх чадвар бүхий бүтэц зохион байгуулалтыг бий болгох зорилготой хийгддэг өөрчлөлтийг бүтцийн инноваци гэнэ. Дэлхийн хамгийн том компани болох GE компанийн захирал Жек Велчи 1981 онд менежментийн инновацийг хэрэгжүүлсэн бөгөөд тэрээр байгууллагын өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд 350 гаруй байсан бизнесийн салбарыг 13 салбар болгон өөрчилсэн байна
Ажил үүргийн инноваци: Байгууллагын менежментийн амжилтыг бий болгохын тулд байгууллага дахь ажил үүргийн процессыг шинэчлэн өөрчилж байгаа үйл явцыг ажил үүргийн инноваци гэдэг. Өөрөөр хэлбэл, ажил үүргийг гүйцэтгэхэд зарцуулагдаж байгаа цаг хугацааг хэмнэх, бүтээмжийг дээшлүүлэхийн тулд ажил үүргийг гүйцэтгэх дэс дараалал ба арга барилыг өөрчилж шинэчлэхийг хэлнэ. Энэхүү ажил үүргийн инновацийн инновацийн гол онцлог нь богино хугацааны дотор асар том огцом өөрчлөлтийг хийхэд оршдог. IBM Credit компани нь хэрэглэгчдэд итгэлцлийн зээлийг олгодог бизнес эрхэлдэг бөгөөд үйлчлүүлэгч зээлийг хүсэмжлэх тохиолдолд холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн хариуг хүлээхэд 5 шатлалын дагуу 6 өдөр зарцуулагдах хэрэгтэй болдог. Үүнийг сайжруулахын тулд ажил үүргийн анализ хийн компьютер мэдээлэлжүүлэлтийн системийг хэрэгжүүлснээр 1 шат 4 цаг болгож богиносгож чадсан байна. Тэр хэмжээгээр байгууллагын өрсөлдөх чадвар дээшилсэн байна
Байгууллагын соёлын инноваци: Хүний сэтгэл зүрхийг барьж, үйлдлийг бий болгодог менежментийн инноваци бол байгууллагын юм. Өөрөөр хэлбэл, өжилчдын жхамсар, бодол санаа, хандлага зэргийн өөрчилж зөв үйлдлийг бий болгох үйл явц гэж ойлгож болно. Хувь хүнд ажиллах утга учир, үнэ цэнийг ойлгуулснаараа ажиллах дур сонирхол, хүсэл эрмэлзлэлийг төрүүлж, баг хамт олноороо хамтран ажиллах хүчийг бий болгож өгдөг. Ингэснээрээ байгууллагын орчинд бүтээлч байдал өрнөж, үйл ажиллагаа эрчимжиж эхэлдэг.