2011-09-20
БИЕ ДААН ХИЙХ АЖЛЫН УДИРДАМЖ МЕНЕЖМЕНТ

БИЕ ДААН ХИЙХ АЖЛЫН УДИРДАМЖ

 

            Зорилго: Менежментийн үндэс хичээлээр олж авах мэдлэгийг батжуулах, менежерийн ур чадварыг төлөвшүүлэх, алс ирээдүйн хүсэл тэмүүлэл хандлагыг төрүүлэх, оюутны бие даан хөгжих боломжийг хангахад чиглэнэ.

            Явц:  Үндсэн  4  бие даалтыг энэ семистрт хийж гүйцэтгэнэ. Үүнд:

 

Эссе” бичих                                             3 оноо

Сэдэв:         “Өөрийн хүчнээс давсан их ажлыг бусдын хүчээр

                             удирдан чиглүүлж гүйцэтгэх нь”

Ашиглах материал: Стандарт хөтөлбөрт заагдсан ном сурах бичиг, лекцийн тэмдэглэл, нэмэлт мэдээлэл, интернэт дэх мэдээлэл, бусад эх сурвалжууд…

Хугацаа:  10-р сарын 3-7-ны хооронд    /5 дахь 7 хоногт/

Тавигдах шаардлага:

-          Баримтанд тулгуурласан найруулан бичгийн шаардлагыг хангасан байх,

-          Өгөгдсөн сэдвийн агуулгын хүрээнд багтаан бичих,

-          280-300 үгтэй байх,

-          Компьютер дээр шивж бэлтгэсэн байх,            

-          Хугацаанд нь дүгнүүлэх,  

 

Мэдээлэл хийх                                          2 оноо

Хамрах хүрээ:       Тодорхой аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон авч                                                               зорилго, зорилттой нь танилцан үнэлэх

Хугацаа: 10 сарын 17-21 хооронд          /7дахь долоо хоногт/

Тавигдах шаардлага:

-          Сэдэвтэй холбоотой ном, сэтгүүл бусад эх материалыг судалж ашигласан байх

-          Амьдралын тодорхой бөгөөд түгээмэл шинжтэй баримт олж, түүнд дүн шинжилгээ хийсэн байх

-          Мэдээллийн сэдвийн гол тулгуур санаануудыг тодорхой гаргасан байх

-          Цуглуулсан мэдээллийг логик дэс дараалалтай, эмх цэгцтэй бичсэн байх

-          Мэдээлэл хийх сэдвээр мэргэжлийн хүмүүсээс ярилцлага авч боловсруулалт хийсэн байх

-          Дүгнэлт хийж тодорхой саналууд дэвшүүлсэн байх

-          Мэдээллийн сэдэв, агуулга, дүгнэлт зэрэг хоорондоо нийцэж байх

-          Мэдээлэл нь 2-3 хуудас байх ба 5 минутанд багтаан ярих боломжтой байх

 

Судалгааны тайлан                                          5 оноо

Сэдэв:          “Байгууллагын гадаад, дотоод орчны үнэлгээ”

Хугацаа:       11-р сарын 7-11-ний хооронд    /10 дахь 7 хоногт/

Тавигдах шаардлага:

-           Судалгааны сэдвийн үндэслэл, товч тодорхой бүрэн бүтэн байх

-          Зорилго зорилтоо тодорхойлсон,

-          Судалгааны ажлын үе шат ашигласан арга

-          Судалж буй асуудлаар ном зохиол уншиж дүн шинжилгээ хийсэн байна.

-          Асуудал практикт ямар байгааг судлан гаргасан байна /ажиглалт, ярилцлага, асуулга, тестийн аргуудаас ашигласан/

-          Онол болон практик судалгааны материалаа хооронд нь харьцуулсан байх

-          Дүгнэлт санал

-          Хэл найруулгын алдаагүй

-          Хэмжээний хувьд 4-6 хуудас байна

 

 

 

Реферат бичих:                                         5 оноо

Сэдэв:  Сонгон авсан байгууллагынхаа талаарх  судалгаан дээрээ түшиглэх,

Хугацаа:  11-р сарын 21-ээс 25-ны хооронд     /12 дох долоо хоногт/

Тавигдах шаардлага:

o   Рефератын сэдвийн үндэслэл

o   Судалгааны зорилго зорилтыг тодорхойлсон байх

o   Тулгуур ухагдахууны утга санааг тодорхойлсон байх

o   Рефератын сэдвээр онолын гол ном зохиолуудыг судалж, тэдгээрт дүн шинжилгээ хийсэн байх /6-аас доошгүй эх сурвалж судалсан байх/

o   Рефератад хөндөж буй асуудал өнөөгийн практикт ямар байгаа талаар судалгаа хийж үр дүн нь боловсруулалт хийсэн байх

o   Судалгааны үр дүнг хүснэгт, диаграмм зэргээр үзүүлсэн байх

o   Рефератын эцэст үндэслэл сайтай дүгнэлт хийсэн байх

o   Рефератын сэдэв, агуулга, дүгнэлт хоорондоо тохирч байх

o   Рефератад ашиглсан ном зүйг зөв хийсэн байх

o   Судалгааны бусад материалыг хавсаргасан байх

o   Реферат нь хэмжээний хувьд 8-10 хуудас байх

o   Рефератын үсгийн хэмжээ нь Ariel mon 12, А4 босоо байдлаар, компьютерт шивсэн байна.

Илтгэл тавих                                              3 оноо

Хамрах хүрээ:   Тодорхой нэг аж ахуйн нэгж байгууллагыг сонгон авч                                                                           удирдлагын болон зохион байгуулалтын

                                                            бүтцийг тодорхойлох

Сэдэв:  Сонгон авсан байгууллагынхаа талаарх судалгаан дээрээ үндэслэх

Хугацаа:  12-р сарын 5-наас 9-ний хооронд               /14 дэх 7 хоногт/

Тавигдах шаардлага:

-          Багшийн өгсөн чиглэлийн дагуу илтгэлийн сэдвээ сонгох

-          Хүн тус бүр 5 минутанд багтаасан илтгэлийг бичих

-          Илтгэлийн ур зүйтэй урьдчилан танилцаж судалсан байх,

-          Илтгэлийн хүрээнд жижиг судалгааг хийх,

-          Үндсэн шаардлага, өөрийн санал дүгнэлтийг тусгасан байх,

-          Илтгэлээ А4 хэмжээний цаасан дээр гаргацтай цэвэр бичиж ирүүлэх,

-          Хугацаанд нь дүгнүүлэх

 

Мэдээлэл хийх                                          2 оноо

Сэдэв:          Хяналтын төрлүүд

Хугацаа: 12-р сарын 12-ноос 16-ны хооронд             /15 дахь 7 хоногт/

Тавигдах шаардлага:

-          Сэдэвтэй холбоотой ном, сэтгүүл бусад эх материалыг судалж ашигласан байх

-          Амьдралын тодорхой бөгөөд түгээмэл шинжтэй баримт олж, түүнд дүн шинжилгээ хийсэн байх

-          Мэдээллийн сэдвийн гол тулгуур санаануудыг тодорхой гаргасан байх

-          Цуглуулсан мэдээллийг логик дэс дараалалтай, эмх цэгцтэй бичсэн байх

-          Мэдээлэл хийх сэдвээр мэргэжлийн хүмүүсээс ярилцлага авч боловсруулалт хийсэн байх

-          Дүгнэлт хийж тодорхой саналууд дэвшүүлсэн байх

-          Мэдээллийн сэдэв, агуулга, дүгнэлт зэрэг хоорондоо нийцэж байх

-          Мэдээлэл нь 2-3 хуудас байх ба 5 минутанд багтаан ярих боломжтой байх

 

 

 

 

 

 

 

                        Бие даалтын ажлаар  нийт “20 оноо” цуглуулах

Бичсэн: А.Янжмаа | цаг: 16:51 | Бие даалт
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 702 удаа уншигдсан.



:-)
 
xaax