2011-10-30
БАЙНГЫН ИННОВАЦИЙН ҮЙЛ ЯВЦЫГ БИЙ БОЛГОХ НЬ

 

Лекц ¹ 16                            БАЙНГЫН ИННОВАЦИЙН ҮЙЛ ЯВЦЫГ

                                                                        БИЙ БОЛГОХ НЬ

 

1.    Менежерийн ур чадвар

2.    Багийн зохион байгуулалт

 

 

1.    Менежерийн ур чадвар ба манлайллын тухайд

 

Менежерийн ажлыг үйл ажиллагааны 3 түвшинд ангилдаг.

-       Өдөр тутмын шийдвэр гаргах үйл ажиллагааны түвшин,

-       Ойрын ирээдүй орчин тойрноо харж, юу болж болохыг тааварлан зайлшгүй шаардлагатай шийдвэр гаргах тактикийн түвшин,

-       Алс хэтийг харж зөв зүйл хийж байна уу гэдэг асуултыг өөртөө тавих стратегийн түвшин юм.

Өнөө цагийн менежер бол 3 дахь түвшинд онцгой анхаарч тулгарч болох өөрлөлтийг урьдчилан харах чадвартай болсон байх хэрэгтэй.

Менежерийн эзэмшвэл зохих яадварууд:

-       Үзэл баримтлал боловсруулах чадвар – менежерйн өөр өөр нөхцөл байдлыг оношлох, түүнд дүн шинжилгээ хий, алс хэтийг харах чадвар

-       Хүмүүстэй ажиллах ур чадвар – менежерийн хүмүүстэй хамтран ажиллах чадвар

-       Техникийн ур чадвар – менежерийн тодорхой нөхцалд тохирсон дүрэм журам арга барилыг баримтлан ажиллах чадвар

-       Улс төрийн ур чадвар – менежерийн эрх мэдлийн суурийг бүрдүүлэх чадвар.

Петер Дракерийн тодорхойлсон менежерийн 5 үндсэн ажил үүрэг:

-       Зорилтоо тодорхойлох,

-       Зохион байгуулах

-       Мотиваци төрүүлэх, харилцаа тогтоох

-       Хэмжээсжүүлэх

-       Хүнээ хөгжүүлэх

 

            Байгууллагыг цэцэглүүлж, үйл хэргийг нь амжилттай өрнүүлэхэд менежментээс гадна манлайлал хэрэгтэй. Энэ хоёрн давхардуулан хэрэглэх нь байдаг ч адил зүйл биш юм. Менежер бүхэн манлайлагч биш, бас бүх манлайлагч менежер биш юм. Гэхдээ ижил төстэй зүйл цөөнгүй байдаг ба ихэнхдээ хоорондоо холбоотой.

Бичсэн: А.Янжмаа | цаг: 16:39 | Хичээлүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 445 удаа уншигдсан.



:-)
 
xaax