Бие даалтын ажил
“Инновацийн үндсэн ойлголт” № 1
Сэдэв: “Инноваци бол хөгжлийн гарц” эсээ
Сэдвийн зорилго: Инновацийн үндсэн ойлголт, мэдлэгийн менежментийн хамрах хүрээ, бодит мөн чанартай бүрэн дүүрэн танилцаж тайлбарлах, онолоор олж авсан мэдлэгээ баяжуулан батжуулах.
Ашиглах материал: Стандарт хөтөлбөрт заагдсан ном сурах бичиг, нэмэлт мэдээлэл, интернэт
Агуулга:
А/ Инноваци, мэдлэгийн менежментийн ач холбогдол
Б/ Инновацийн талаарх үндсэн ойлголт, хамрах хүрээ, мөн чанар
В/ Инновацийн улс орны хөгжилд оруулах хувь нэмэр, ашиг тус
Анхаарах асуудал:
1. Инновацийн үндсэн агуулгыг зөв тодорхойлох
2. Инновацийн ашиг тусыг олон талаас нь зөв тодорхойлох
3. Хөгжлийн орчин, хөгжлийн эдийн засгийг зөв таниж ялгах
4. Эсээ бичлэгийн бүрэн стандартыг хангасан байх
Дүгнэх журам:
Стандарт хөтөлбөрт заагдсан шалгууруудыг үндэслэн дүгнэнэ. Эсээ нь 250-300 үгтэй байх ба А4 бичгийн цаасан дээр компьютерээр бичиж хэвлэсэн байна. Аrial Mon фондоор 12 хэмжээтэй, мөр хоорондын зай 1,5 алдаагүй, найруулга зүйн үндсэн шаардлагыг хангасан байна.
“Далд мэдээллийн судалгаа” илтгэл № 2
Сэдвийн зорилго: Мэдлэг, мэдлэгийн тухай ойлголт, мэдлэгийн менежментийн амьдралын мөчлөг, мэдлэг бүтээх үе шатуудын онцлог, мэдлэгийн ялгаа, далд мэдлэг түүний онцлогтой танилцаж, персональ буюу далд орших мэдлэгийг судлан шинжилж дүгнэж мэдлэгээ бататгах
Ашиглах материал: Стандарт хөтөлбөрт заагдсан ном сурах бичиг, нэмэлт материал, интернэт
Агуулга:
А/ Мэдлэгийн тухай ойлголт, амьдралын мөчлөг, мэдлэгийн ялгаа
Б/ Далд мэдлэг түүний оршин байх хэлбэр, онцлог шинж, давуу ба сул тал,
В/ Далд мэдлэгийг хадгалах, шингээх, баяжуулах процесс, ил гаргаж хэрэглэх үйл явц
Дүгнэх журам:
Стандарт хөтөлбөрт заагдсан шалгууруудыг үндэслэн дүгнэнэ. Илтгэл нь хугацааны хувьд 10 минут байх ба А4 бичгийн цаасан дээр компьютерээр бичиж хэвлэсэн, шаардлагатай бол проектор ашиглаж болно. Аrial Mon фондоор 12 хэмжээтэй, мөр хоорондын зай 1,5, алдаагүй, найруулга зүйн үндсэн шаардлагыг хангасан байна.
“Мэдлэг түгээх ажлыг зохион байгуулах нь” эсээ № 3
Сэдвийн зорилго: Мэдлэгээ бататгах
Ашиглах материал: Стандарт хөтөлбөрт заагдсан ном сурах бичиг, нэмэлт мэдээлэл
Агуулга:
А/ Мэдлэгийг бий болгох, мэдлэгийг зүй зохистойгоор хадгалах
Б/ Мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, зохион байгуулах ажил
Анхаарах асуудал:
5. Бодит амьдрал дээр байгаа мэдлэг түгээн дэлгэрүүлэх явц, арга барилыг судалж үнэлэлт өгөх
6. Дэвшүүлж болох шинэ санаа шинэлэг арга барилын тухай эсээндээ тусгаж өгсөн байх
Дүгнэх журам:
Стандарт хөтөлбөрт заагдсан шалгууруудыг үндэслэн дүгнэнэ.
Эсээ нь 200-аас дээш үштэй байх ба А4 бичгийн цаасан дээр компьютерээр бичиж хэвлэсэн байна. Аrial Mon фондоор 12 хэмжээтэй, мөр хоорондын зай 1,5 алдаагүй, найруулга зүйн үндсэн шаардлагыг хангасан байна.
“Инноваци мэдлэгийн менежментийн эдийн засгийн
амьдралд гүйцэтгэх үүрэг” илтгэл № 4
Сэдвийн зорилго: Инновацийн гүйцэтгэх үүргүүдтэй танилцаж тэр дундаа эдийн засгийн амьдралд гүйцэтгэх үүргийг судлан танилцаж түүний онцлог байгууллагын стратегиа хэрхэн уялдуулах, өнөөгийн болон ирээдүйн чиг хандлагыг олж харах, тайлбарлан илтгэхэд суралцах
Ашиглах материал: Стандарт хөтөлбөрт заагдсан ном сурах бичиг, нэмэлт мэдээлэл, интернэт
Агуулга:
А/ Инноваци түүний үүргүүд
Б/ Инноваци эдийн засагтай холбогдох нь түүний ач холбогдол, бий болох сайн тал
В/ Өнөөгийн байдлыг судлан үзэж ирээдүйг тодорхойлох оролдлого
Дүгнэх журам:
Стандарт хөтөлбөрт заагдсан шалгууруудыг үндэслэн дүгнэнэ.
Илтгэл нь 10-15 минут байх ба А4 бичгийн цаасан дээр компьютерээр бичиж хэвлэсэн, үзүүлэн слайд ашигласан байна. Аrial Mon фондоор 12 хэмжээтэй, мөр хоорондын зай 1,5, алдаагүй, найруулга зүйн үндсэн шаардлагыг хангасан байх, илтгэх чадамжийг харгалзана.
“Суралцагч байгууллага дахь сурах үйл явц” № 5
Сэдвийн зорилго: Байгууллага хэсэг нэгжийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, ажилчдын ур чадварыг сайжруулж шинэчлэх тэдний мэдлэгийг байнга шинэчлэх, сайжруулахад суралцах
Ашиглах материал: Стандарт хөтөлбөрт заагдсан ном сурах бичиг, нэмэлт мэдээлэл, интернэт болон бусад эх сурвалжийг ашиглах
Агуулга:
А/ Байгууллагын сурах хэрэгцээ нөлөөлөх хүчин зүйл
Б/ Суралцах, сурахын үндэс
В/ Суралцагч байгууллага болох нь
Анхаарах асуудал:
1. Тодорхой нэг аж ахуйн нэгж байгууллагыг сонгон авч судалгаа хийсэн байх
2. Судалгааны тодорхой аргуудыг ашиглан дүгнэлт гаргасан байх
3. Оршил үндсэн хэсэг, дүгнэлтийн уялдааг анхаарах
4. Шинэ санаа, шинэ арга барил дэвшүүлж жижиг төсөл оруулсан байх
Дүгнэх журам:
Стандарт хөтөлбөрт заагдсан шалгууруудыг үндэслэн дүгнэнэ. Реферат нь 6-10 хуудастай байх ба А4 бичгийн цаасан дээр компьютерээр бичиж хэвлэсэн байна. Microsoft Word программын Аrial Mon фондоор 12 хэмжээтэй, мөр хоорондын зай 1,5, алдаагүй, найруулга зүйн үндсэн шаардлагыг хангасан байна.
“Байгууллага дахь шинэ санаа санаачлагыг
дэмжих үйл явц” ангийн ажил № 6
Сэдвийн зорилго: Байгууллага хэсэг нэгжийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ, ажиллагсадын ур чадварыг сайжруулах, шинэ санаа, санаачлагыг хэрэгжүүлэх үйл явцыг удирдахад суралцах
Ашиглах материал: Стандарт хөтөлбөрт заагдсан ном сурах бичиг, нэмэлт мэдээлэл, интернэт, бусад эх сурвалж ашиглах
Агуулга:
А/ Шинэ санаа, санаачлага гэж юу болох
Б/ Санаа санаачлагыг дэмжих үйл явц
В/ Бодит бүтээгдэхүүн, үйлчилгээ болгох үйл явцыг удирдах
Анхаарах асуудал:
1. Үндсэн элементүүдийг зөв ухаарах
2. Зорилготой нийцүүлсэн бүтэц зохион байгуулалтыг зөв тодорхойлох
Байгууллагын жишээн дээр тайлбарлахДүгнэх журам:
Стандарт хөтөлбөрт заагдсан шалгууруудыг үндэслэн дүгнэнэ.
Ангийн ажил нь 8-10 хуудастай байх ба А4 бичгийн цаасан дээр компьютерээр бичиж хэвлэсэн байна. Microsoft Word программын Аrial Mon фондоор 12 хэмжээтэй, мөр хоорондын зай 1,5, алдаагүй, найруулга зүйн үндсэн шаардлагыг хангасан байна.