2011-09-23
ИННОВАЦИЙН ТӨЛӨВЛӨЛТ БА СТРАТЕГИ

ЛЕКЦ ¹7                              ИННОВАЦИЙН ТӨЛӨВЛӨЛТ БА СТРАТЕГИ

 

 

Инновацийн буюу шинэчлэлийн стратегийн зорилго гэдэг нь урт хугацааны шинэчлэлийн үйл ажиллагааны эцсийн үр дүн юм. Мөн стратегийн төлөвлөлтөөрөө урт хугацааны байнгын шинэчлэгч байх төлөвлөгөө юм. Хугацаа урт байх тутам ирээдүйн нарийвчлалыг тооцох боломж бага, шаардлага нь төдий чинээ буурдаг. Тодруулбал, бүх боломжит нөхцөл байдлаа үнэлж дүгнэж  инновацийн стратегийн төлөвлөлт хийсний үндсэн дээр 5-10 жилийн дараа уг байгууллага ямар байх вэ, гэдгийг таамаглан, чиглэлийг тогтоож өгнө гэсэн үг юм. Ингэхийн тулд зорилго, төлөвлөсөн байр сууринд хүрэх боломжийг бүрдүүлэх шаардлагатай өндөр түвшний төлөвлөгөөг гаргаж ирнэ.

 

1.    Стратегийн төлөвлөлтийн агуулга мөн чанар, ач холбогдол

            Инновацийн стратегийн төлөвлөлт гэдэг нь өргөн утгаараа байгууллага өөрийн зорилгодоо хүрэхийн тулд инновацийн онцгой болон ердийн стратегиудыг боловсруулах замаар удирдлагуудын гаргах шийдвэр ба үйл явцыг тодорхойлох зорилгыг өөртөө агуулна. Инновацийн стратегийн төлөвлөлтөнд доорхи шаардлага тавигдана. Үүнд:

1.    Инновацийн талаар мэдлэгтэй байх

2.    Сурах, суралцах үйлд байнга анхаарлаа хандуулдаг байх

3.    Нийтээрээ шинэчлэл хийх хүсэлтэй байх

4.    Үнэн зөв бүрэн дүүрэн мэдээлэлтэй байх

5.    Инновацийн стратеги төлөвлөлтийн тогтолцооны бүрэн бүтэн байдал

6.    Шинэчлэлийг санаачлагч болон удирдлагын хооронд зөрчилгүй байх

7.    Инновацийн арга ажиллагаа болон удирдлагын зохих туршлагатай байх

8.    Инновацийн төлөвлөлтийг хийж гүйцэтгэхэд хангалттай төрөл бүрийн нөөцтэй байх

9.    Ажилтнуудынхаа ур чадварыг байнга дээшлүүлэхэд байнга анхаардаг байх

10. Инновацийг хийхэд зарцуулах хүч, цаг, боломж хангалттай байх

Хамгийн гол нь инновацийн төлөвлөлөтөнд үйлдвэрлэлийн бүхий л хүрээг хамрах, шинэ санаа төрснөөсөө эхлэн бэлэн бүтээгдэххүн болтлоо шинэчлэгдэх ёстойг мартах ёсгүй. Тиймээс гадаад орчинтой сайтар уялдуулах, нөөцийг боломжтой зохицуулах, байгууллагыг хөгжүүлэх удаан хугацааны чиг  хандлагын  холбоос, гаргасан шийдвэр, зөвлөмж бодитой биелэгдэхүйц байх зэрэг шаардлагыг тусгасан байх учиртай.

 

2.    Байгууллагын дотоод орчны шинжилгээ оношлогоо

Байгууллага бүр орчны хүчин зүйлсийн нарийн төвөгтэй сүлжээнд оршин байдаг. Тэдгээр нарийн төвөгтэй сүлжээг судалж  гадаад орчны хувьд боломж болон аюул занал, дотоод орчны хувьд давуу болон сул талыг тодорхойлох ёстой.  Эхлээд байгууллагын дотоод орчны тухай авч үзье.

Дотоод орчноо шинжлэнэ, оношлоно гэдэг нь байгууллагын эдийн засгийн хувьд амьдрах чадварыг харуулна гэсэн үг. Шинжилгээ оношлогоо нь дараахь стратегиудын хүрээнд хийгдэнэ.

1.    Зах зээл

2.    Үйлдвэрлэл

3.    Судалгаа шинжилгээ ба хөгжил дэвшил

4.    Удирдлага ба зохион байгуулалт

5.    Санхүүгийн стратеги гэх мэт.

Судалгаанд тухайн өмнөх 3-5 жилийн хугацаанд болсон үйл явцыг харьцуулан авч үздэг.

1.    Зах зээлийн стратегийн шинжилгээ, оношлогоо:

Энэ стратегид тусгагдах гол асуудлууд бол хэн манай бүтээгдэхүүнийг голлон хэрэглэж ямар бүтээгдэхүүн үйлчилгээг хэр хэмжээгээр авсан, худалдан авалтын хэмжээнд маркетингийн хольцын бодлого хэрхэн нөлөөлсөн, үнийн өөрчлөлт орлогын түвшинд хэрхэн нөлөөлсөн, шинэчилсэн тохиолдолд ямар үр дүн хүлээж байгаа зэрэг болно. Нарийвчлан шинжлэхийн тулд:

-          Гол худалдан авагчдын шинжилгээ

-          Шинэчилсэн бүтээгдэхүүний орлогын шинжилгээ зэргийг хийх хэрэгтэй.

2.    Үйлдвэрлэлийн стратегийн шинжилгээ оношлогоо:

Шинэчилсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардалд нөлөөлөх хүчин зүйлс, тэдгээрийн хоорондын уялдаа холбоо болон цаашдын хөгжлийн хандлагыг тодорхойлно. Бүтээгдэхүүн үйлчилгээний зардалд нөлөөлдөг гол хүчин зүйл бол түүхий эд материал ба нийлүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, ажиллах хүч, түүний бүтээмж хэмжээ, тохог төхөөрөмж ба түүний хүчин чадал зэрэг болно. Уг шинжилгээ нь доорхи чиглэлээр хийнэ. Үүнд:

-          Материал, түүхий эд, гадны үйлчилгээ

-          Цалин урамшуулал, ажиллагсадын хөдөлмөрийн бүтээмжид нөлөөлөх нөлөөлөл

-          Үйлдвэрлэлийн талбай, тоног төхөөрөмжийн зардал, үйлдвэрллэин хүчин чадал, ажиллагсадын хөдөлмөрийн бүтээмж тэдгээрийн харилцаа холбоо зэрэг орно.

3.    Судалгаа ба хөгжлийн стратегийн шинжилгээ оношлогоо

Ажлын гол зорилгон нь өрсөлдөөөний байр суурийг хадгалах, цаашид бэхжүүлэх явдал юм.

-          Дэвшүүлсэн зорилт биелэгдэж байгаа эсэх,

-          Судалгаа хөгжлийн үйл ажиллагааны үр дүн нь нийгдсэн хөрөнгө оруулалтыг нөхөж байгаа эсэх,

-          Одоогийн болон ирээдүйн судалгаа хөгжлийн үйл ажиллагаа нь  зах зээлийн нөхцөлд тохирч байгаа эсэх нь судалгаа ба хөгжлийн стратегийн тодорхойлох гол үндэс болдог. Тооноос илүүтэй чанарын үзүүлэлт дээр үндэслэдэг.

4.    Удирдлага зохион байгуулалтын стратегийн шинжилгээ оношлогоо

Зах зээл үйлдвэрлэлийн болоод судалгаа хөгжлийн стратегиудын үнэлгээ нь энэ стратегийн үр ашгийн тодорхойлох гол хэмжүүр нь болно. Үүнээс гадна орон тооны эргэлт, албан хаагчдын дургүйцэл, хэрэглэгчдийн зэрэг стратегийн үр ашгийн тоон үзүүлэллт байдаг. Үүнийг жил бүр хийх шаардлагатай.

-          Тоон үзүүлэлтээс гадна орчны үнэлэлтийг хамрах үнэлгээ

-          Ажиллагсадын ур чадварын байдлыг тодорхойлох шаардлагатай.

Байгууллага өөрийн ажиллагсадын хөдөлмөрлөх ур чадварыг сайжруулах, гарсан асуудлуудыг цаг хугацаанд нь зөв шийдвэрлэсэн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай удирдлага зохион байгуулалтын шинжилгээ нь төлөвлөгөөг амжилттай боловсруулах, хэрэгжүүлэхд нөлөө үзүүлнэ.

5.    Санхүүгийн стратегийн шинжилгээ оношлогоо

Энэ оношлогоо нь хөрөнгийн хөрвөх чадвар, хөрөнгийн ашиглалт, өр зээлийн байдал,ашигт ажиллагаа,бэлэн мөнгөний урсгал гэсэн асуудлуудыг хамрана. Байгууллага санхүүгийн стратегийг үнэлэхдээ орлогын тайлан тэнцэл, бэлэн мөнгөний эргэлт зэрэг гол тайлангуудаас гол өгөгдлүүдийг ялган авч харьцуулах аргаар гаргана. Бүх талын үйл ажиллагааг тусгасан стратеги бүрийг авч үзнэ. Энэ нь байгууллагын ерөнхий үйл ажиллагааны үр дүн болон амжилтын түвшинг тодорхойлоход  уг стратегиудын харилцан хамаарлыг олж мэдэх нь чухал.

            Дотоод оношлогооны гол зорилго бол байгууллагын давуу болон сул талыг тодорхойлох явдал юм. Тодруулбал, байгууллага одоогийнхоо үйл ажиллагааг тодорхойлж, цаашдын шийдвэр гаргахад бэлэн байдалд орно гэсэн үг.

Бичсэн: А.Янжмаа | цаг: 16:38 | Хичээлүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 1727 удаа уншигдсан.



:-)
 
xaax